Монголын эдийн засагт хамгийн ихээр нөлөө үзүүлж буй гадаад вальют болох америк доллар Монголбанкны өнөөдрийн албан ханшаар нэг ам.доллар 2018 төгрөг байгаа бол арилжааны банкууд 2021-2025 төгрөгөөр зарж байна.

Харин “Найман шарга” валютын зах дээр нэг ам.доллар 2023 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Валютын ханш энэ оны сүүлээр буух болов уу гэсэн хүлээлт бий ч энэ оны улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр тооцож суулгасан.

Долларын ханш өссөн нь гадаад зах зээлд эрдэс баялгийн үнэ буурсан, нүүрсний орлого эрс багасч, гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэнтэй холбон эдийн засагчид тайлбарлаж буй билээ.