БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооноос Зика вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн байна. Тус улсын зүүн өмнөд бүс нутгийн 34 настай эрэгтэй халдвар авчээ.

Тэрбээр өнгөрсөн сарын 28-нд Венесуэл улсад байхад нь харуурч, толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн байна. Уг эрэгтэйг энэ сарын 5-нд эх оронд нь ирэхэд тусгаарласан байна. Халдвар авсан уг эрэгтэйг тусгаарлан эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байгаа гэнэ.Одоогоор 20 оронд халдварын тохиолдол бүртгэгджээ.

Т.Буянаа