• 1
  • “ТВ9” телевизийн “Монгол Let Me In” нэвтрүүлгийн ялагчаар тодорч, БНСУ-ын “Банобаги” гоо сайхны нэгдсэн эмнэлэгт хагалгаа хийлгээд ирсэн эдгээр бүсгүйчүүдийг хэн хүнгүй л андахгүй мэднэ. Эрүүл мэнд, гоо сайханд нь сөргөөр нөлөөлсөн эрхтэн тогтолцооны гажиг, нүд хальтирам эвгүй дүр төрх, бие галбирыг нь гоо сайхны мэс заслаар өөрчилж дахин “төрсөн” мэт сайхан болгосон энэхүү нэвтрүүлгийг олон хүн үздэг нь мэдээж биз ээ.

    Анхны нэвтрүүлгийн ялагч бүсгүйн гайхалтай өөрчлөлт, аз жаргалтай амьдралын эхлэлийг хараад өөрсдийгөө сориод үзэхээр шийдсэн охид хүүхнүүдийн цуваа тус телевизиэд тасрахаа больсон гэдэг. Тэгвэл хоёр дахь нэвтрүүлгийн ялагчаар дөрвөн эмэгтэйг сонгож, нэгийг нь биеийн жингээ хассаны дараа хагалгаанд оруулах болзолтойгоор буцаасан “Монгол Let Me In” нэвтрүүлгийнхэн шинэ өөрчлөлтийг авчирч чадсан гэхэд болно.

    Ихэвчлэн эрүү нүүрний гажиг заслын хагалгаа хийлгэж, далимд нь хамраа өндөрлүүлэн, нүдний ухархайгаа сэтлүүлж давхраа хийлгэсэн бүсгүйчүүдийн зарим нь хөхөө томруулсан бол нэг нь хөхнийхөө хэмжээг багасгаад ирсэн. Шинэ дүр төрхөндөө тун сэтгэл хангалуун байгаа тэд нэгэн гоо сайхны сурталчилгаанд тоглож, гоёлын будалт хүртэл хийлгээд авсан нь энэ аж.

  • 2
  • Б.СОДОН

    PHOTONEWS.MN