Хотжилт, хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний эрүүл ахуйн асуудал, нийгмийн стресс зэрэг зүрхний өвчлөлийн гол шалтгаан болсоор байгаа ажээ. Монголчууд жилийн хагаст цагаан идээгээ идэж, ид өвөл нэг сарын турш улаан мах, хавар нь борцоо хэрэглэдэг байсан бөгөөд хэрэгтэй хэсгийг аваад хэрэггүй хэсгийг нь агаарт хайлуулах зарчмаар ашиглаад сурчихсан байсан гэж ойлгож болох ажээ.

Мөн хөдөлгөөн дутадвал жин нэмдэг, жин ихэдвэл даралт ихэсдэг, судасны хана хатуурдаг. Судасны хана хатуурахаар судас нарийсч бөглөрдөг. Бөглөрлөөс болоод тархинд цус харвадаг гэнэ.

Үүнээс гадна жимс гэдэг хэтрүүлж идвэл бас л сахарын илүүдэл үүсгэдэг болохыг мэргэжлийн эмч сануулсан байна. Тухайлбал, “далайн эргийн орны хүмүүсийн олонхи таргалалттай, сахар ихтэй, даралт ихтэй байдаг. Явж явж бараг мах нь эрүүл хоол болж таарч байна. Саяхан би нэг Нийгмийн эрүүл мэндийн ажилтантай сургалтад явсан. Тэр хүний лекц дээр ургамлын биш амьтны гаралтай өөх тос илүү сайн болохыг баталж байх юм. Хүний биед шингэхдээ зөв шингэж, зөв задарч чаддаг юм байна. Тиймээс зөв задардаг өөх тос бүхий бүтээгдэхүүнийг сонгож, зөв хэмжээтэйгээр хэрэглэх л чухал. Бас нэг шалтгаан бол нийгмийн стерсс нөлөөлөөд байна гэж харж байна. Цусан дахь өөх тосны хэмжээг үзэхээр туранхай мөртлөө стресстэй хүмүүсийн өөх тос их байх нь харагддаг. Тэгсэн мөртлөө 120-130 кг хүрчихсэн жингийн илүүдэлтэй хүмүүсийн стресс бага бол өөх тос багатай байх жишээтэй. Иймд иргэд аль болох өөрийн амьдралд зохицохуйц, стрессээс ангид байх зүйлсийг хийдэг байгаасай” гэжээ.

Н.Чимэг