Өвөр Монголын нэрт жүжигчин, та бидэнд Чингис хааны дүрээр танил болсон Б.Баасанжав гуайд Монгол Улс Төрийн соёрхол хүртээхээр болсон гэх мэдээлэл цахим ертөнцөд тархаад байсан билээ. Тэгвэл уг мэдээ нь ташаа мэдээлэл гэв.

Эх сурвалж "Анд, хамтран зүтгэгч Г.Ням-Очирын “Херо Энтертайнмент”-ын уран бүтээлч нөхөдтэйгээ хамтран бүтээсэн, ӨМӨЗО-ны Нэгдүгээр дэсийн жүжигчин Б.Баасанжавтай уулзуулсан, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн ээлжит дугаар тун чансаатай сайн бүтээл болжээ. Ар өвөр монгол ахан дүүсийг ойртуулан нөхөрлүүлсэн бэлгэ тэмдгийн бүтээл болсонд ихэд талархаж байна. Нэгэнт “Монгол тулгатны” гэж буй тул цаашид дэлхийн монголчуудын сод цолгорсон эрхмүүдийг үзэгч олонтой уулзуулах ажээ. Өвөр монголын эрдэм билэг, авьяас чадалтай олон хүмүүстэй уулзуулах болно оо.
Б.Баасанжав гуайд МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагнал олгосон, олгох гэж байна гэх мэдээлэл түгсэн нь ташаа юм. Тэр талаар тодорхой баримттай мэдээлэл үгүй. Хэн яагаад тийм мэдээлэл тараан цацсаныг таашгүй.

Уг нь, Б.Баасанжав гуайд Буриадын уран барималч Даш Намдаковтой хамт Төрийн шагнал олгочихсон бол их л утга учиртай байх байлаа. Б.Баасанжав гуайд Алтан гадас одон олгож байсан. Монголын ард түмэн Б.Баасанжав гуайд Төрийн шагнал олгохыг хүсч байгаа. Тиймээс төр ард түмний хүсэл эрмэлзлийн илэрхийлэл гэдгээ харуулж, Төрийн шагналаа энэ эрхэм хүнд олгох цаг болжээ" хэмээсэн юм.