Хоёрдугаар сарын 14-ний өдөр дурлалт хосууд Гэгээн Валентины өдрийг тэмдэглэн, зүрх сэтгэлээ нээн, гэнэтийн бэлэг бэлддэг. Олон оронд өргөн тэмдэглэдэг энэ баярын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.

  1. Ромын эзэн хаан II Клавдигийн хаан ширээнд суух үед Валентин санваартан байсан гэсэн домог бий. Эзэн хаан Клавди Ромын цэргүүдийг гэрлэж болохгүй гэсэн тушаал гаргасан чВалентин цэргүүдийг нууцаар гэрлүүлж байжээ. Түүний энэ нууц ил болмогц санваартныг шоронд хорьсон гэдэг. Тэрбээр цаазлуулахаасаа өмнө шоронгийн харгалзагчийн сохор охинд дурлан мөргөл залбирлаараа охиныг эдгээсэн гэдэг.
  2. Гэгээн Валентины өдрийн өглөө гэрлээгүй эсрэг хүйстнийхээ хүнтэй таарвал тэр хүн нь ирээдүйн хань нь болно гэж Дундад зууныхан итгэдэг байжээ.
  3. Валентины анхны бэлгийг Орлеаны герцог эхнэртээ илгээж байжээ. Тэрбээр 1415 онд олзлогдсныхоо дараа ийн хайрын өдөр эхнэртээ бэлэг илгээсэн гэдэг.
  4. Баруун Европд Гэгээн Валентины өдрийг 13 дугаар зуунаас харин АНУ-д 1777 оноос эхлэн өргөн тэмдэглэх болсон байна.
  5. Жил бүр Гэгээн Валентины өдрөөр дэлхий даяар 50 сая гаруй сарнай худалдаалагддаггэнэ.
  6. АНУ-д 9 сая гаруй хүн Гэгээн Валентины өдрөөр гэрийн тэжээмэл амьтаддаа бэлэг бэлддэг.
  7. Гэгээн Валентины өдөр шоколад, чихрийн худалдааны орлого нэг тэрбум гаруй ам.доллар давдаг гэнэ.
  8. Жил бүр Гэгээн Валентины өдрөөр Шекспирийн зохиолын Ромео , Жульетта амьдарч байсан Верона руу Жульеттагийн нэр дээр 1,000 орчим захидал ирдэг аж.
  9. Голландад Гэгээн Валентины өдрөөр онцгой дүрэм үйлчилдэг. Эмэгтэй хүн хоёрдугаар сарын 14-ний өдөр эр хүнээс өөрийн нөхөр болохыг гуйж болдог. Харин эр хүн татгалзах бол хатагтайд торгон даашинз өгдөг гэнэ.
  10. Япончуудын хувьд Гэгээн Валентины өдөр эрчүүдийн баяр болдог. Энэ өдөр эрчүүд нь төрөл бүрийн бэлэг, мэндчилгээнд дарагддаг гэнэ. Харин сарын дараа Цагаан өдөр тохиож, энэ өдрөөр бүсгүйчүүдээ хариу баярлуулдаг юм байна.
  11. Ямайкад энэ өдөр ичимхий бүрэг занг нэг мөр гээдэг. Энэ өдөр хосууд гартаа зөвхөн хуримын бөгж зүүж, нүцгэн гэрлэх ёслол байдаг нь олон жуулчдыг гайхшруулдаг гэнэ.
  12. Иран болон Саудын Арабт Гэгээн Валентины өдрийг хориглосон байдаг, хууль зөрчвөл их хэмжээний торгууль төлнө.
  13. Хэдийгээр бүсгүйчүүд Гэгээн Валентины өдрийг илүүтэй догдлон хүлээж, ихэд чармайн бэлддэг ч эрчүүд л илүү их мөнгө зарцуулдаг гэнэ. Өнгөрсөн жил гэхэд л Америкийн эрчүүд энэ өдрийн бэлгэнд 150 орчим ам доллар зарцуулсан бол эмэгтэйчүүд 85 ам.доллараас илүү мөнгө гаргаагүй гэсэн судалгаа гарчээ.
  14. Цэцэг эрчүүдийн нүүрийг тахлагч Эмэгтэйчүүд ил захидалд сэтгэлээ илчлэн бичихийг илүүд үздэг бол эрчүүд уламжлалт аргыг сонгодог. Жил бүрийн Валентины баяраар цэцэг худалдан авагчдын 70 хувь нь эрчүүд байдаг аж.
  15. Durex компанийн хийсэн тооцооллоор Гэгээн Валентины өдрөөр бэлгэвчний борлуулалт 25 хувиар өсдөг гэнэ. Харин энэ өдрөөс хойш сар орчмын дараа жирэмснийг шалгах сорилын эрэлт эрс нэмэгддэг гэнэ.
  16. Энэ өдөрт хамгийн их ач холбогдол өгдөг нь эмэгтэйчүүд боловч хамгийн их мөнгө зардаг нь эрчүүд аж. Эмэгтэйчүүд найз залуу, хайртдаа өөрт нь зарцуулдгаас хоёр дахин бага мөнгө гаргадаг байна.
  17. Гуравдугаар сар- жирэмсний тест барьсан эмэгтэйчүүдийн парад Харин гуравдугаар сард жирэмсний тест их борлуулалттай байдаг. Учир нь романтик хосуудын Гэгээн Валентины өдрийн зүггүйтлийг тэд ч бас урьдчилан тооцсон байдаг.
  18. Цэцэгний үнэ тэнгэрт хадна Хоёрдугаар сарын 14-нд цэцэгчид цэцэгний үнийг нэмэгддэг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Хамгийн романтик өдөр гэгддэг энэ өдөр нэг баглаа сарнайн үнэ энгийн үеэс 30 хувь нэмэгддэг аж.
  19. Эмэгтэйчүүдэд Гэгээн Валентины өдрөөр эрчүүд хэрэггүй Хэрэв та эмэгтэйчүүдийг тэдний өрөөн дэх баглаа цэцэгстэй харьцуулвал тоо ямар чухал зүйл гэдгийг олж харна. Эмэгтэйчүүдийн хувьд оргүйгээс охинтой нь дээр гэдэг хууль үйлчилдэг. Хачирхалтай нь америк эмэгтэйчүүдийн 15 хувь нь хамтран ажиллагсдынхаа өмнө нүүрээ авч гарахын тулд өөртөө цэцэг илгээдэг аж.
  20. Энэ өдөр хайр дурлалтай учрах магадлал маш бага Статистик судалгаанаас харахад хосууд энэ өдөр мөнгөөр багшдаа, эхнэртээ, найз бүсгүйдээ ил захидал, цэцэг илгээхэд зориулдаг аж.