Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 31–ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон.

Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналт шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулах ажээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолын 3.4 дэх заалтын дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэний тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь

-1, 6 тоогоор төгссөн бол Нэгдүгээр сард

-2, 7 тоогоор төгссөн бол Хоёрдугаар сард

-3, 8 тоогоор төгссөн бол Гуравдугаар сард

-4, 9 тоогоор төгссөн бол Дөрөвдүгээр сард

-5, 0 тоогоор төгссөн бол Тавдугаар сард албан татварт хамрагдах ажээ.