Загварын хүрээнийхэн дунд Аня нэрээр танигдсан дизайнер Б.Халиун сүүлийн үед “Монгол HD” телевизийн “Өлгөө” хөтөлбөрт ажиллаж байгаа. Жүжигчин Б.Хулангийн эгч тэрбээр царайлаг дүүгийнхээ нэр нөлөөгөөр олны танил хүмүүсийн хүрээлэлд төвөггүйхэн ороод явчихсан бүсгүй.

Өмнө нь хэд хэдэн залуутай хамтран амьдарч байсан Б.Халиун өдгөө 15 настай охиноо ганцаар өсгөж яваа хэдий ч сүүлийн үед Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Г.Ганбаяртай хөтлөлцөн олны өмнө харагдах болсон. Тэр ч байтугай, хайртай залуугийнхаа гарыг халуухнаар атгасан зургаа “Хэзээ ч тавихгүй гэж шийдсэн” хэмээн тайлбарлаж, сүйн бөгж бэлгэнд авснаа олонд дэлгээд байгаа.

Тэрбээр өөрийнх нь хувийн амьдралыг сонирхож, элдэв янзаар муучилдаг хүмүүст зориулан энэхүү тайлбарыг бичиж үлдээжээ. “Зарим нэг огт танихгүй хүмүүс “Энэ хар хүүхэн” гээд л аймаар муухай, муухай үгээр хүнийг бас хэлж ярих юмаа. Тэр хүмүүст хандаад хэлэхэд “Энэ хар гээд байгаа эцэг эхээсээ заяасан ховорхон хөрслөг бор арьсандаа хязгааргүй их хайртай, бас дуртай, дэндүү сэтгэл хангалуун байдаг юм шүү” гээд хэлчихмээр санагдав, гэнэт” хэмээн эгдүүцжээ.

 

 

 

 

 

Б.СОДОН

PHOTONEWS.MN