"Америкийн нэкст топ модел" телевизийн шоу нэврүүлгийн албан ёсны эрх бүхий "Азийн нэкст топ модел" шоунд Монгол Улсын загвар өмсөгч анх удаа оролцохоор боллоо. Тус шоу нэврүүлэг 2012 оны дундуур анх үзэгчдийн хүртээл болж байсан бөгөөд энэ жил тав дахь удаагаа зохиогдох гэж байгаа юм.

С.Төгс "Өнөөдөр дуусахаас өмнө энэхүү мэдээг дуулгах болсондоо таатай байна. Өнөөдрийг хүртэл ямар ч мэдээлэл өгөхгүй гэсэн гэрээнд гарын үсэг зурсан учраас юу ч хэлэх эрхгүй байлаа. Зохион байгуулагчдын хэлснээр ганц "Азийн нэкст топ модел" биш "Нэкст модел" шоуны түүхэнд анх удаа Монгол модел оролцохоор боллоо" хэмээн дуулгав.

"Нэкст топ модел" шоунд С.Төгс оролцохоор болжээ

 

Тэрбээр Сингапурын томоохон загварын агентлагт гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байгаа. Мөн Берлиний загварын долоо хоногт оролцсон цорын ганц Ази загвар өмсөгч билээ. Энэ удаагийн тэмцээнд шилдэг 14-т багтаж үлдэж чадлаа. “Asia”s Next Top Model Cycle 4”-ийн шилдгүүд ирэх гуравдугаар сарын 9-нд тодрох юм. Түүниг элэг нэгт Монголчууд ихээхэн дэмжиж байгаа бөгөөд "Төгсөөс илүү төгс загвар өмсөгч алга.Нэр шигээ төгс яваарай" гэж урмын үгийг харамгүй хайрлаж байна.

О.Ариун