Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд тогтмол сайн барилдаж байгааКёкүшюхо Төмөрбаатарын Эрдэнэбаатартай хийсэн ярилцлагыг табүхэндээ хүргэж байна. Тэрээр 1988 оны наймдугаар сарын 9-нд төрсөн. 191 см өндөр, 153 кг жинтэй. Томозуна дэвжээний харьяат, анх 2008 онд сумогоор барилдаж эхлэн жүрёо болон жёнидан зиндаанд тус бүр нэг түрүүлж байсан амжилттай. 2012 оноос дээд зиндаанд ахиж, өсөх ирээдүйтэй хүчит бөхийн нэгэн болсон билээ.

-Саяхан хаврын банзүке(чансааны жагсаалт) гарч, зүүнжигүүрийн маэгшира тавд эрэмбэлэгдлээ. Ер нь банзүке сумочдын хувьд маш чухалбөгөөд сэтгэл догдлон хүлээдэг зүйлийн нэг нь боловуу. Угаасаа өөрсдөө эрэмбээ мэдээд, таамаглачихсан сууж байдаг байх даа?

-Цол ахивал баярлаад л муу барилдсаны дараа бол чансаа аль болох бага унасан байгаасай гэж залбираад л түрүү сарын барилдаанд тэд давбал тэр хавьд очно гэсэн баримжаа бол бий. Түрүү сар нь бүгд жигд сайн барилдсан бол өөрийн эрэмбэ нэг их хөдлөхгүй. Харин олон бөх амарсан эсвэл муу байсан бол эрэмбэ эрс дээшилнэ. Заримдаа нэг хоёроор дээшилнэ, хэлбэлзэнэ. Ер нь бол банзүке гарахаас өмнө өөрийгөө багцаалчихсан байдаг. Ажиллаж хөдөлмөрлөсний үр дүн, оноо болдог болохоор сэтгэл догдлон хүлээдэг ээ.

-Банзүке гэдэг ер нь өөрийнтань хувьд юу байдаг вэ?

-Намайг үнэлж байгаа үнэлгээ, байр суурь гэдгээс эхлээд их чухал зүйл л дээ. Манай дэвжээнд дөрвөн цолтой бөх байдаг. Тэд дундаасаа хамгийн дээд цолтойг нь хяа кашира буюу цолтой бөх гэдэг. Бусдаасаа огт өөр, онцгой болоод явчихдаг. Би ч гэсэн дэвжээнийхээ толгой бөх учраас бүх л зүйлд хамгийн хүндэтгэлтэй байр сууринд байх болдог. Жишээ нь хүлээн авалт, арга хэмжээнд бөхчүүдийнхээ хамгийн урд эгнээ, түрүүнд нь зогсох ёстой гэх мэт зүйл байна. Мөн цолгүй бөхчүүдийн нэрс банзүкед их жижигхэнээр бичигддэг бол цолтой болонгуут томоор бичигдэж эхэлдэг. Иймэрхүү үл ялиг ч гэсэн өөрчлөлтүүд тухайн бөхийн сэтгэлзүйд ихээр нөлөөлнө шүү дээ. Баяр хөөр, бахархах сэтгэл төрнө шүү. Би ер нь энэ банзүке хуудаснуудаа бүгдийг нь хадгалдаг.

-Башёо эхлэхийн өмнө болж өнгөрсөн ёкозуна нарын дохёоири буюудэвжээнд гарч ирэх ёслолд та их аварга М.Даваажаргал Хакухогийн хажууднэг дэвжээний бөх болох Бразилийн маэгшира Кайсейтэй хамт оролцдог.Тэр мөчид танд юу бодогддог вэ?

-Бид нар аваргатай нэг галын бөхчүүд. Энэ ёслолд зөвхөн макүүчи буюу дээд зиндааны бөхчүүд л оролцох эрхтэй байдаг. Өмнөх хацу башёогийн ёслолд бол цүйхарай буюу суудаг байр сууринд нь байсан бол энэ удаа тачимочи буюу сэлмийг нь барьсан. Юу гэсэн үг вэ гэвэл банзүкед дээд талд нь байгаа бөх сэлмийг нь барих ёстой байдаг. 15 хоногийн турш энэ удаа сэлмийг нь барина. Их сайхан шүү дээ. Сүрлэг санагддаг. Анх жүрёод орчихоод сумо сэтгүүлд ярилцлага өгч байхдаа хурдхан шиг дээд зиндаанд дэвшээд аваргын ёслолд оролцмоор байна гэж хэлж байсан санагдаад байдаг юм. Тэмцээн эхлэхийн өмнө байнга хийдэг энэ ёслолд ингэж удаан оролцож байгаадаа бахархах сэтгэл төрөлгүй яахав. Урьд нь Н.Цэвэгням ах олон жил хийсэн дээ.

-Нэг дэвжээний хүчит бөхчүүдийн нэг Кайсейгийн тухай юу хэлмээр байнавэ?

-Кайсей урьд нь Томозуна дэвжээний бөх байсан юм. Манай дэвжээний Оошима багш тэтгэвэрт гараад биднийг өөр дэвжээ рүү нэгтгэхэд нийлсэн л дээ. Нэг дэвжээний бөхчүүд хоорондоо оноолт таарахгүй шүү дээ. Урьд нь бол бид хоёр өрсөлдөгч байсан. Гадаад бөх гэдгээрээ дотно байсан л даа. Надаас хоёр жилийн өмнө сумод орж ирсэн. Аль аль нь л гэрээсээ хол, сэтгэл санаагаараа ойлголцоход амар байсан. Япон бөхчүүд бол гэр орноо санана гэж бараг байхгүй, дуртай үедээ оччихно. Бидний зовлон ижил дээ.

-Монголын сумогийн алтан хараацайнууд болсон Кёкүшюзан Д.Батбаяр,Кёкүтэнзан Б.Энхбат, Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын хөлсөө урсгаж, хөлтавьсан түүхт их дэвжээнд орсон нь ямар хувь ерөөл байв аа?

-Монголд байхдаа л би их сумо үздэг байлаа. Анх Японд жүдогийн сонгонтой ахлах сургуульд ирж байсан. Ахлах сургуулийн хоёрдугаар ангид байхдаа энд оюутан байсан ахтайгаа хамт Н.Цэвэгням ахтай уулзаж сумод дуртайгаа хэлж байсан юм. Тэгээд яг сургуулиа төгсөөд байж байтал Д.Батбаяр ах зодог тайлж, нэг гадаад бөх орох боломж, цаг нь яг таарч байж билээ.

-Аав ээжийгээ танилцуулна уу?

-Аавыг минь Д.Төмөрбаатар гэдэг. Авто комбинатын даргаар ажиллаж байсан. Эгч цэргийн госпитальд эмч, ах Японы Цэргийн академид суралцаж төгссөн учир аав намайг цэргээс өөр мэргэжилтэй бол гэдэг байсан. Ээжийг минь Ө.Саранцэцэг гэдэг. МУИС-ийн газарзүйн багш хийдэг байсан.

-Дунд сургуулийн сурагч байхдаа жүдогоор шаггүй барилдчихдаг хүүбайсан гэж сонссон?

-Сагс их тоглодог. Үеийнхэнтэйгээ барилдахад барагтай бол унадаггүй, их шөрмөстэй, бяртай хүүхэд байлаа. Анх Шийрэв багшийн жүдогийн секцэнд явж эхэлсэн. Бараг дөнгөж ороод байж байтал маргааш гэрчилгээгээ аваад ир. Тэмцээнд оруулна гэв. Юу ч мэдэхгүй ороод самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль авч байлаа. Бас сонирхогчдын сумогийн тэмцээнээс мөнгө хүртэж байв. Тэр үед Жүдогийн холбооны дарга байсан Б.Бат-Эрдэнэ аварга Гифү мужийн нэгдүгээр ахлах сургуультай Монгол Японы ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоож, улсдаа олимпийн аврага тамирчин төрүүлэх зорилготой монгол хүүхдүүдийг суралцуулж эхэлсэн юм. Тэр шугамаар би суралцаж, олон тэмцээнд оролцож байлаа. Мужийн аварга ч болж байлаа. Улсын аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ авах гээд багийн тэмцээнд учраа бөхөө аваад шидсэн чинь нөгөөдөхийнхөө өвдгөн дээр унаж, нүдний доод талын яс хугараад орж чадаагүй. Юм бас сонин л доо. Тэр чигээрээ улсын тэмцээнд явсан бол өдийд ингэж байхгүй ч гэж бодогдоно. Хувь заяагаараа явдаг байх аа. Сумо л барилдах ёстой байсан шиг байгаа юм. (инээв)

-Арван зургаан настай балчирхан, хот суурингийн хүү гэнэт хөгжингүй Японоронд ирсэн хэрнээ зэлүүдхэн алслагдмал хөдөө газар ахлах сургуульдорсон байдаг. Япон амьдралд дасахад хэцүү байсан байх даа?

-Манай сургууль маш хатуу дэг жаягтай зөвхөн эрэгтэй хүүхдүүд сурдаг. Сургуульдаа дотуур байр нь байдаг. Хагас цэрэгжилтийн хатуу сахилга батыг баримталдаг. Утас хэрэглэж болохгүй, зурагт үзүүлдэггүй. Орой унтахын өмнө бүгд жагсаж байгаад тоолуулаад унтдаг, тогтсон нэг цагт шууд гэрэл унтраачихдаг тийм орчинд байсан болохоор сумогийн дэвжээнд ороод хатуу дэг жаягт нь дасах бэрхшээл, зовлон бага байсан. Н.Цэвэгням ах ч хэлж байлаа. “Үхэх гэж байгаа юм шиг үзэлцэнэ шүү дээ, энэ сумогийн ертөнцөд” гэж. Жин нэмэх гэж л жаахан удсан даа.

-Цолтой бөх болоод дөрөв, макүүчи буюу дээд зиндаанд хоёр жилтасралтгүй жигд барилдаж байна. Нууц нь юунд оршино вэ?

-Энд байгаа япон бөхчүүдээс бидний зорилго өөр шүү дээ. Алс холоос ирсэн. Ар гэр, аав ээж гээд л санаа зовох юм ихтэй. Миний ард өчнөөн олон хүн харж байгаа шүү дээ гэж бодохоор хариуцлага өндөртэй. Хаа холоос ирчихээд шантраад буцалтай биш гэж бодогдоод байдаг нь л их хүч өгдөг байлгүй дээ. Их олон бэртэж гэмтээд, мөргөлдөөд нүд маань бүлтэрч гарч ирж байсан удаа ч бий. Ээж минь боль гэж гуйдаг байлаа. Эцсийг нь хүртэл үзье гэсэн сэтгэл их хүчтэй байдаг юм даа. Шантарч бол үзээгүй ээ. Тэмцээнээс тэмцээний хоорондох хугацаа их богино байдаг болохоор гэмтлээ бүрэн эдгээх боломж бараг үгүй. Жүнгёо буюу тойргийн барилдаан бас байна. Башёо амрахаар цолыг нь унагаачихна. Хэцүү шүү дээ.

-Таныг царай зүс, бие хаа жигдэрсэн сумогийн сайхан залуучуудын нэггэдэг. Олон эмэгтэй шүтэн бишрэгчтэй байх. Хайр сэтгэлийн талаар юу гэжбодож явдаг вэ?

-Эхнэр, хүүхэдтэй байсан. Хэсэг зуур цуг амьдарсан даа. Одоо охин минь таван настай. Ер нь сумогийн тамирчин хүний эхнэр байх хэцүү байдаг байх л даа. Бид чинь гэр орондоо тогтохгүй, байнга л гадуур сумогийн ажил төрөл гээд явчихна. Одоо Осакад башёо гээд дараа нь жүнгёо гээд хориод хоног хөдөө явчих жишээтэй.

-Ирээдүйн мөрөөдлөө нэг үгээр илэрхийлбэл?

-Цолоо хадгалж явах юм уу даа. Санякүд орж үзэх юмсан гэж бодогдоод байгаа. Дээд зиндааны бөх дотроо арслан, заан, гарьд буюу комүсүби, сэкиваке, озэки гурван гол үүрэгтнийг санякү гэж хэлж байгаа юм.

-Нэг дэвжээний, мэргэжлийн хувьд ахмад туршлагатай бөх хүний хувьд чмөн төрсөн ахаас нь өөрцгүй ижилдэн дассан Кёкүтэнхо Н.Цэвэгням Японысумогийн хамгийн анхны монгол ояагата болж байна. Энэ талаар юу гэжбодож байна вэ?

-Намайг энэ замд хөтлөн оруулсан, ах шигээ л хүндлэн явдаг. Цолтой болоод ачийг нь хариулж явах юмсан гэж боддог. Амжилт гаргах тусам баярлах байх. Өөр юугаараа ч хариулах вэ дээ. Хүндэлж, хайрладаг хүнтэйгээ дээд зиндаанд хамт барилдаад, ёсолгоо үйл ажиллагаанд хамт оролцоод явахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг байсан. Одоо Оошима дэвжээний багш болж, багш шавийн харилцаатай боллоо. Хоёр жилийн өмнө Осака башёогийн жүрёод түрүүлэхийн өмнөх нэмэлт барилдаан хийх гээд гарах гэж байхад Н.Цэвэгням ах “За ялагдсан ч хамаагүй, түрүүний төлөө нэмэлт барилдаан хийнэ ээ гэдэг чинь өөрөө гайхалтай юм шүү. Сайхан тайван барилдаад үзчих” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Ахаас ийм үг сонсчихоод би бүр тайвшраад ялагдсан ч яадаг юм үзэлцээд л дайрья гэж улам зориг орох шиг болсон. Их сайхан мөч байсан шүү.

Ярилцсан Х.Эрдэнэцэцэг