Өнөөдрөөс Сонгуулийн ерөнхий хороонд намууд УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж эхэллээ. Өглөө 10:00 цагт Монгол Ардын нам хүсэлт илгээсэн бөгөөд үүний дараа Монгол консерватив нам /МКН/, Бүгд Найрамдах нам /БНН/ Улсын Их Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус уламжиллаа. Эдгээр намын төлөөлөл сонгуульд оролцох хүсэлтээс гадна түүнд хавсаргасан баримт бичгүүдийг тус тус хүлээлгэн өгсөн байна.