Мөрөөдлийн театрын шинэ уран бүтээл СГЗ Ш.Гүрбазарын зохиол, Төрийн Соёрхолт найруулагч Н.Наранбаатар "Хайрыг гэрчил" драмын жүжгийн дуу олны хүртээл боллоо.

Тус жүжгийн дууг залуу дуучин "Бид 4" хамтлагийн дуучин Б.Замбалгарав, А. Хишигдалай нар гайхалтай амилуулжээ. Дууны шүлгийг яруу найрагч Х.Соёмбо Аялгууг СГЗ Балхжав, хөгжмийн найруулгыг Болорхүү хийсэн байна.

 

 

Монголын урлагт өөрсдийн гэсэн өнгө төрхийг бий болгохоор хөдөлмөрлөж яваа "Мөрөөдлийн театрын" хамт олон өмнө нь Оросын зохиолч Ванпиловийн "Ууган хүү" жүжгээс сэдэвлэсэн "Миний нууц хүү" жүжиг, "Хайртай бол эргэж хараарай", "Гээсэн хайраа аваарай", "Тэр чинь би", "Амьдрал өөрөө бэлэг"," Цаг өөр болжээ", "Мөрөөдлийн баг дэлхийг аварна" зэрэг шоу тоглолтоо хүргэж байсан билээ.