Улаанбаатар хотын нийт Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл нэг хүртэлх насны хүүхдүүдийг дуудлагын дагуу гэрээр үзэж, тусламж үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн утасны жагсаалтыг энд дарж үзнэ үү.

Түүнчлэн товлолт дархлаажуулалтад хамрагдахаар ДЭМТ, ӨЭМТ-р үйлчлүүлж буй эрүүл хүүхдүүдийг халдвараас сэргийлэх үүднээс“Товлолт Дархлаажуулалт” хийх өдрийг долоо хоног бүрийн бямба гаригт болгох шилжүүлэхээр болсон байна.

Т.Буянаа