Сүүлийн үед яахаа мэдэхээ байгаад байна аа. Юу гэхээр нэг эмэгтэйтэй уулздаг болоод жил болох гэж байгаа юм. Тэгээд хамт бол амьдардаггүй. Хааяадаа л уулзаж гадуур хамт хонодог. Тэр үнэхээр заваан ч юм уу эсүүл надад тэгж санагдаад байна уу.

Надтай хонох болгондоо л нээх тийм эвгүй үнэртүүлээд байх юм. Уг нь гаднаасаа их давгүй биетэй брэнд өмсдөггүй л дээ жирийн л нэг хувцасладаг. Би ч бас. өөрийнхөө цалингаар өөрийгөө хувцаслаад үлдсэн хэдээ хадгалаад л хашаа байшинтай болох гэж үзэж яваа барилгачих залуу. Хүмүүс барилга дээр ажилладаг гэхээр заваан хар тоостой залуу байна гэж бодов. Би тийм хүн бишээ инженер. Багаасаа ээжээсээ гэдэс өлсгөлөн ч цэвэрхэн хувцастай явж бай гэсэн сургаалийг сонссоор хүн болсон. Тийм дээ ч би гутлаа шороотой явах дургүй үргэлж л арчиж байдаг. Харин тэр эмэгтэй тоостой гуталтай бас нүүр нь цагаан мөртлөө гар нь хар хиртэй ч юм шиг бас дотуур хувцаснаас нь байнга шээс үнэртэх юм. Уг нь бид чинь залуу хүмүүс шүү дээ түүний сэтгэл нь цагаахан эвдрээгүй гэнэн. Зан ааш сайтай болхоор л би өдийг хүргэлээ одоо харин энэ байдлыг нь хэрхэн засах вэ хамт амьдраад үздэг юм билүү өөрийгөө арчлах байгаа. Эмэгтэй хүмүүс чинь их цэвэрч байдаг биз дээ намайг хүн муу хэлж байна гэж битгий бодоорой саналаа хуваалцаарай. Ө-28 настай.