МУСТА, жүжигчин Г.Ундармаагийн санаачлагаар хэрэгжүүлсэн "Итгэлийн Танхим” төслийн хүрээнд гурван эмнэлгийн хүлээлгийн танхим өнгө нэмж, сайхан болоод авсан. Энэ цагийн сайн үйлстэн хэн бэ гэвэл Г.Ундармааг хэмээн олон түмэн хэлэх биз ээ.

Түүнд хийсэн ажил, бүтээсэн үйлс байгаа болохоор олон байгууллага, хувь хүн болон иргэд тусалж дэмжин хандив өргөж сайн үйлсийг дэлгэрүүлсээр байгаа. Саяхан амралтын өдрөөр болж өндөрлөсөн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын дунд зохион байгуулагдсан "Хамтдаа инээмсэглэе-2016" урлагийн их наадмын шүүгчээр ажилласан. Хүүхдүүд "хөөх жүжигчин Г.Ундармаа эгч байна. Ямар гоё юм бэ хамт зургаа авахуулчих юмсан" хэмээн түүнийг явуулахгүй хоргоож байлаа. Жүжигчин бүсгүй сүүлийн үед халимаг үсний моодыг дагаж ийнхүү гоёогоо болгоод буй юм.