Жолоочгүй зогсож байсан автомашин өнхөрч хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг өчигдөр гарчээ Тодруулбал Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Хайлаастын зам, Жаргалантын ..-р гудамж ... тоот хашаанаас “Mercedes Benz” C-200 маркийн машины жолооч Х-ийн автомашин өнхөрч, тус дүүргийн 15 дугаар хороонд оршин суух 69 настай эрэгтэй Б-г мөргөж амийг нь хохироосон байна. Энэхүү хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгаж байга ажээ.

Н.Чимэг