Хайрхан уулс нь сундалдан сүмбэрлээд, харийн нутгаас сэтгэлд тодроод, таван тансагийн охио дээжлээд, тансаг баяндаа миний нутаг аа. Сайхнаас сайхан монгол эх орон минь самсай шархиртал санагдах эх нутаг минь хэмээн Монгол орныхоо тухай өгүүлэх "Сайхнаас сайхан эх орон минь" нэртэй “Uvertura” хамтлагийн шинэ уран бүтээл мэндэлжээ.

Энэхүү дууны клипэнд гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудаа сонгон тоглуулах гэж байгаа юм байна. Тиймээс дууны клипэнд тоглох хүсэлтэй гадаадад ажиллаж, амьдарч буй хүмүүс дууг даган дуулж, дүрсээ бичүүлэх учиртай юм байна. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Uvertura Hamtlag” нэртэй фэйсбүүк хуудаснаас авах боломжтой аж.

Гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, анги хамт олноороо хамтдаа эх орныхоо сайхныг өгүүлэх энэхүү дууны клипэнд дүрээ мөнхөлж, өөртөө бас нэгэн мартагдашгүй дурсамж үлдээх ховорхон боломжийг та бүхэн бүү алдаарай.

Н.Чимэг