Нийслэлийн 61 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн 14 хүүхэд үдийн цайндаа хорджээ. Тэд энэ сарын 03-ны өдөр ХӨСҮТ-д хүргэгдсэн байна.

“Чингэлтэй дүүргийн 12 хороо “61-р сургуулийн гуравдугаар ангийн 10 гаруй хүүхэд хоолны хордлого авсан байна” гэсэн мэдээллийг өчигдөр 12 цагийн үед авч шалгахад, тус сургуулийн гуравдугаар ангийн 34-н хүүхдээс 10-н хүүхэд “Хаан сүү” ХХК-ны “Аньсны шүүс” ууж "Алиман сар" компанийн Хавчуургатай боов идэж бөөлжиж хордсон хэргийн газраас 9 кадр зураг авч, Дүүргийн МХГ-ын ажилтнууд хүнсний зүйлсээс дээж авч ЧДЦХ-2 шалгаж байна” гэж албаны хүн хэллээ.

Одоогоор идэж, хэрэглэсэн бүтээгдэхүүнийг нь шинжилгээнд хамруулсан байгаа. Шинжилгээний хариу гарах болоогүй. Тиймээс манай мэргэжлийн хяналтын байцаагч нар хордлого гарсан голомтод ажиллаж байна" гэсэн хариултыг мэргэжлийн хяналтаас өгөв.

Сүүлийн үед хоолны хордлого цөөнгүй гараад байгаа билээ. Иймд МХЕГ-аас маргааш хэвлэлийнхэнд албан ёсоор мэдээлэл хийх гэнэ.