Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 3-8 градус, говийн бүс нутгаар 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.