Жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгч;

  • Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн;
  • Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд;
  • Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний орлогч, гишүүн;
  • Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга;
  • Улсын ерөнхий прокурор, түүний орлогч;
  • Монгол банкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч;
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга;
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;
  • Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;
  • Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга;
  • Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн;
  • Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга;
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн;
  • Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга;
  • Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн;
  • Ерөнхий аудитор, түүний орлогч;
  • Засгийн газрын агентлагийн дарга;
  • Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга;
  • Аймаг, нийслэлийн Засаг дарга нар АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг.

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэгдэх 220 албан тушаалтны 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ын 1 дүгээр хавсралтын дагуу бэлтгэснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

та ХОМ-ыг гүйлгэж үзэх бөгөөд ингэхдээ өөр тохирох хэмжээгээр томруулан үзнэ үү.