Сайн байна уу? Би гэртээ хүүхдээ хараад суудаг ээж юмаа. Нөхрөө сүүлийн үед хардаад байх боллоо. Магадгүй гэрт байгаа болохоор тэгж байж магадгүй л дээ. Гэхдээ та бүхэн надад зөвлөөд өгөөрэй.

Нөхөр бид 2 хүүхэдтэй болсон болохоор нэг гэрт орсон. Асуудалгүй л амьдарч байгаа л даа. Нөхөр өмнө нь 10 жилд байхдаа нэг охинтой үерхдэг байсан юмаа. Оюутан байхдаа ч гэсэн үерхдэг, 4-5 жил үерхсэн байх шүү. Тэрэнтэйгээ одоо болтол найзууд. Фэйс дээрээ ч гэсэн найзууд, хааяа уулздаг юм. Цаадах нь бас нөхөр хүүхэдтэй. Гэхдээ хааяа шоудахдаа хамт гарсан ч байх шиг, зураг нь Фэйсбүүкт байх юм.

Хааяа нөхрөө ч хардах шиг, анхны хайраа марталгүй хүүхдүүдээ бодоод надтай зовж байгаан болов уу ч гэж бодох шиг.

Би эсвэл гэртээ хүүхдээ хараад сууж байгаа болохоор хардаад байгаа юм болов уу? Яавал дээр вэ?