Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул оршдог. Энэ уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Харин “Сентерра Гоулд” ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын дөрвөн лиценз нь хууль бус тул цуцалж өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, өмгөөлөгч Г.Батбаяр, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн хяналтын хорооны дарга, "Ноён Уулаа авраяа хөдөлгөөний Улаанбаатар хотдохь салбар зөвлөлийн тэргүүн Ж.Ганбаатар нар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан. Улмаар хариуцагчаар Ашигт малтмалын газрыг татсан. АМГ нь гуравдагч этгээдээр Монгол улсын Засгийн газрыг татаад байгаа. Нэхэмжлэгч тал хүсэлт гаргасны дагуу Ноён ууланд болон Ашигт малтмалын газарт шүүхээс үзлэг хийсэн юм.

Өнөөдөр өглөө Ноён уулан дахь “Сентерра Гоулд” ХХК-ийн ашиглалтын 4 лицензийг хүчингүй болгуулах нэхэмжлэл бүхий шүүх хурал эхэлсэн. Улмаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулыг ухах 4 ашиглалтын лицензийг шүүхээс цуцлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Харин хариуцагч тал шүүхийн шийдврийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдахаа мэдэгдэв.