Улаанбаатар хотын хэмжээнд 05-р сарын 23-ний өдрийн 05:00 цагаас 05-р сарын 24-ны өдрийн 05:00 цагийн хооронд өчигдөр иргэд, байгууллагаас нийт 4456 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 127, зөрчлийн 1167,согтуугийн 334, зам тээврийн ослын 338, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 73 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн "Мандал сумын 2-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "..." ХХК-ны төмөрлөгийн үйлдвэрийн хайлуулах зуухны тогоо дэлбэрч ажилтан иргэн 48 настай эрэгтэй Э, БНХАУ-ын иргэн 55 настай эрэгтэй Z.C нарын 2 хүн гэмтсэн байна. Хэргийг холбогдох цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Д.Дуулим

zuvsongolt.mn