2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 319 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 243 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 6 үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 4 хүүхэд байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Тухайлбал: СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө “Blue sky” зочид буудлын хойд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 52 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээсэн байна.

СБД-ийн нутаг Нарны зам, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун уулзварт T.Prius маркийн авто машины жолооч Б нь T.Vitz маркийн Б.Landcruiser-200 маркийн А жолоочтой автомашинуудтай мөргөлдөж зорчигч 03 настай эмэгтэй А, 01 настай эрэгтэй Г нарын 3 хүн гэмтсэн.

Хөдөө орон нутагт: Өвөрхангай аймгийн Богд сумаас урагш 3 километрт шороон замд улсын дугааргүй Dayn маркийн мотоцикль онхолдож жолооч 24 настай эрэгтэй Э нас барсан байна.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож байхыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.