Манай улсын зарим иргэд хууль эрх зүйн мэдлэггүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхээр завдсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, хорих ялаар шийтгүүлэх нь нэмэгдээд байна. Тухайлбал, 2015 онд БНХАУ-д хар тамхитай холбоотой гэмт хэрэгт 37 иргэн холбогдон шалгагдсанаас 1925- насны 14, 26-35 насны 18, 36 болон түүнээс дээш насны таван иргэн байна.

2016 оны 05-р сарын байдлаар БНХАУ-д хар тамхитай холбоотой гэмт хэрэгт 19-26 насны 9 иргэн холбогджээ. Тэдний нэг нь 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, таван иргэнд холбогдох шалгалт үргэлжилж байгаа ажээ.

Иймээс эцэг эхчүүд хүүхдээ, залуучуудаа БНХАУ-руу зорчих үед гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, санаатайгаар хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, тээвэрлэх, зарж борлуулах, олж авах, хадгалах гэмт хэрэг үйлдэх, болгоомжгүй байдлаасаа болж гэмт хэргийн хохирогч болох аюултайг ойлгуулан, сэрэмжлүүлэх хэрэгтэй байна.

 

Мөн БНХАУ руу зорчихдоо бусдаас шан харамж амласан ачаа тээш, дайвар зүйл авч тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.