09.00 цагт: Барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн угтан барилгын мэргэжилтэн, мэргэшсэн ажилчид, МСҮТ-д засал, өргийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, залуусын дунд зохион байгуулж байгаа “Өрөг угсрагч”, “Хавтанцар наагч”- ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээн "Дүнжингарав" худалдааны төвийн задгай талбайд эхэлнэ. Утас: 99015566


09.00 цагт: Сэргээн Засалт, Хөгжлийн үндэсний төвийн Боловсролын Сэргээн Засалтын Газрын нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил олгох сургалтын 40 дэх ээлжийн төгсөлтийн баяр болно. Утас: 97171779


09.00 цагт: БХЯ, Зам тээврийн яам хамтран зохион байгуулж буй "Зүүн Хойд Азийн дэд бүтцийн стратегийн ач холбогдол, хөгжлийн чиг хандлага" сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал ГХЯ-нд болно.


10.00 цагт: “Иргэддээ-Тусалъя” Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг Чингисийн талбайд болно.


10.00 цагт: Улаанбаатар-Москва чиглэлд галт тэрэг аялаж эхэлсний 40 жилийн ойн ёслолын ажиллагаа УБТЗ-ын вагон депод болно. Утас: 86114320


10.30 цагт: Хог хаягдлаар амьдрал ахуйд хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийж, түүнийгээ борлуулах замаар сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн тэднийг амьдрах ухаанд сургах, байгаль орчноо хайрлан хамгаалж, эрүүл аюулгүй орчинд амьдарч сурах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой “Алдагдал, хаягдыг алт, мөнгө болгоё-Хүүхэд 2” төслийн үйл ажиллааг танилцуулах арга хэмжээ Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно. Утас: 99906083


11.00 цагт: Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвөөс БОНХАЖЯ-ны хууль бус шийдвэр болон гурван шатны шүүхийн шийдвэрийг тус яам хэрэгжүүлэхгүй байгаа асуудлаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.00 цагт: Монголд анх удаа шатахууны импорт, агаарын бохирдлыг зогсоох технологи зохион бүтээсэн залуучууд өөрсдийн бүтээлээ танилцуулах арга хэмжээг Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулна.


11.00 цагт: Хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчлах арга хэмжээ "Баянгол" хүнсний худалдааны төв дээр болно. Иргэд хяналтын хуудсыг ашигласнаар худалдан авах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эсрдэлийг тооцон, сонголтоо зөв хийх, үнэлгээ өгөх боломжтой болж байна. Утас 91989890, 91992263


11.00 цагт: “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэн Монголын Үндэсний Музейн Түр үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.


11.00 цагт: Олон улсын Регбигийн холбооноос хүүхдийн зуслангуудад тусгай хөтөлбөрт хэрэглэгдэх тоглоомын хэрэглэлүүдийг бэлэглэх үйл ажиллагаа Спортын төв ордонд болно.


11.30 цагт: "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Хүний эрх, хөгжлийн төлөө Азийн Форумын хүний эрхийн шинжээчид Монголын улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаанд хүний эрхийн асуудлуудыг хэрхэн тусгаж буй талаар мэдээлэл хийнэ. Азийн Форум /Forum Asia/ нь НҮБ-д зөвлөх эрхтэй бүсийн хүний эрхийн байгууллага юм.


11.40 цагт: Баянгол дүүргийн V хороонд байрлах 120 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагаа болно. /10 хороолол Хөх хот рестораны ард/ Мөн 15 цагаас XX хороонд 240 хүүхдийн хүчин чадалтай шинээр баригдсан 47 дугаар цэцэрлэгийн /5 шарын призерээр гараад Цагдаагийн 2 дугаар хэлтсийн баруун талд/ Утас: 88084815, 99895496


12.00 цагт: “Монгол технологийн хувьсгал” сэдвээр МУИС-ийн багш нар, Уламжлалт анагаах ухааны доктор профессорууд, “Батзүү” ХХК, Хэрэглэгчийн менежментийн академиас "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


12.30 цагт: Нийслэлийн АН-ын Хуулийн албанаас Сонгуулийн хууль, тогтоомжийн зөрчилтэй холбоотой асуудлаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14.00 цагт: "Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн" болон Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагч нар Туул голын ойр орчим дахь хог хаягдлыг цэвэрлэнэ. Нээлтийн үйл ажиллагаа Зайсан дахь "Миний зах-ын урд талбайд эхлэх юм. Утас: 89999939


14.00 цагт: Чулуун овооны Номин агуулах худалдааны салбарт нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа,үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдэд хяналтын хуудсыг сурталчлах өдөрлөг болно. Утас: 91887887, 99182700


16.00 цагт: Хуульчдын дунд зохион байгуулж буй “Хуульчийн мэргэжлийн дүрмийг