МАХН-ынхан төв байрныхаа өмнө өчигдөр өглөөнөөс эхлэн өлсгөлөн зарлаж байгаа. Өлсгөлөнд Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүд нэгдсэнээр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Намынхан тэмцлээ өргөжүүлэн Чингисийн талбай дээр зургадугаар сарын 5-нд өлсгөлөн зарлахаар болжээ. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй байх магадлалтай байгаа. Нэр дэвшигч зайлшгүй бүрдүүлэх ёстой цагдаагийн газрын бичиг дээр ял, шийтгэлтэй гэсэн бичиг хийж өгнө гэж байна. Бид 2012 онд энэ замыг туулсан. Дөрвөн жил өнгөрөхөд улс төрийн өрсөлдөгчөө зориудаар хэлмэгдүүлдэг явдал зогсох нь байтугай бүр хүрээгээ тэллээ. Тиймээс эсэргүүцлийн жагсаал, цаашид тэмцлийн хурц хэлбэрийг сонгож тэмцэж байж энэ байдлаас гарах юм байна гэсэн байр суурьтай байгаа аж.