Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун, хуурай байх тул болзошгүй гал түймэрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны тавдугаар сарын 31-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн саваар 26-31 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.