Монголын кино урлагийн шилдгийг тодруулах "Академи Авардс" зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Жил ирэх тусам наадамд өрсөлдөж буй уран бүтээлүүд чанаржиж тооны хувьд өсөж байгаа тус наадам энэ жил "Их тэнгэр цогцолбор"-т зургадугаар сарын 4-ний өдөр болно.

Тус наадам нийт 17 төрлөөр шилдгүүдээ тодруулах юм. Академийн шагнал гардуулдаг энэхүү наадамд 18 уран сайхны кино, гурван баримтат кино, таван богино хэмжээний бүтээл нийт 26 кино "Шилдгийн шилдэг"-т өрсөлдөж байна.

"Үргээлэг-2”, “Маш нууц”, “Атганд үлдсэн эрдэнэ”, "Ахлах сургууль", "Босуул", "Замбуулан дуусах болоогүй", “Зангараг”, "Зургаа дахь хүсэл", “Lovers”, "Муу нүүрт", "Нэг өдрийн дайсан", “Өнөр бүл өнөө үед”, “Өртөө, “Содура”, "Тайга", "Тоглож болохгүй нас", "Төмөр нар", "Тэр жилийн тэр өдөр", "Үргээлэг-2”, “Элэг нэгтэн”, "Эр хүн болгож өгөөч" нийт 19 бүрэн хэмжээний кино өрсөлдөж байна.

Мөн Богино хэмжээний кино номанцид "Эргэж ирсэн нь", "Ертөнцийн өнгө", "Морин хуур", "Бэлэг" гэсэн бүтээлүүд нэр дэвшсэн юм.