Би одоо нялх хүүхэдтэй энгийн л нэг ээж хүн. Намайг 7 сартай байхад нөхөр маань салсан юм. Найз охин маань бид 2ын дунд баахан яс хаячихсан. Би ч тэр охинтой хэрүүл хийгээд алаан болсон. Манай тэр найз охинтой нийлж намайг доромжилж байгаа даа. Анх намайг жирэмсэн болж байхад тэрний тэр ээж аав нь ч үхэх гээд л гүйгээд байдаг байсан. Гэтэл төрсний дараа нэг ч удаа залгаж ачаа асуугаагүй ирээгүй. Бүүр утсаа ч авахгүй тэр нөхөр ч бас утсаа авахгүй.

Ядаж байхад тэр бөө. Тэгээд жирэмсэн байхад үүрийн 5 цаг хүртэл машинд суулгаад найз бөө нартайгаа архидана. Хамаг юмаа ээж аавдаа ярина гэхдээ дандаа жирэмсэн намайг буруутан болгож. Эвээр ярилцаад хэлэхээр өөдөөс гөлөгнөөд нэг бол утсаа ч авахгүй. Хүүхдийнхээ тэтгэмжийг авмаар байдаг. Яаж харьцаж эвийг нь олоод авах уу зөвлөөч?