Улс төрд сонгуулийн сурталчилгаа шувтрах шатандаа орлоо. Сонгуулийн дараа бие биенийхээ царай зүсийг эргэж харах нүүргүй болоод байна уу даа гэмээр үйл явдлууд ихээхэн өрнөж байна. Өрсөлдөгч хүнийхээ сурталчилгааны самбар, зургийг эвдэн сүйтгэх, нэгнээ гүжирдэн гүтгэх, бичлэг дэлгэх гээд олон л төрлөөр өрсөлдөж байгаа юм.

Сонгуулийн дараа царай царайгаа яаж харах юм бол?

Нийгэмд Математикийн багш "ЭЕШ-д ирж болзошгүй хэмээн жишиг даалгавар худалдаалжээ"

 

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан, задраагүй гэх маргаан үүсээд цагдаагийн байгууллага шалгаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү албан ёсны тайлбар хийлээ.

Тэрбээр бар кодтой хариу гэх мэдээлэл шалгалтын дараа цахим сүлжээгээр тарсан болох нь урьдчилсан дүгнэлтээр тогтоогдсон гэв. Тодруулбал, шалгалтын хариу гэсэн материалыг энэ жил 12-р ангийг төгссөн Э гэгч нь 2016 оны 6-р сарын 16,17-ны өдөр ЭЕШ-ын Нийгэм, Математикийн хариу хэмээн фэйсбүүк хуудсаар дамжуулж дөрвөн хүүхдэд худалдаалсан байна. Харин Э гэгч нь хариу гэх мэдээллийг мөн энэ жил дунд сургууль төгсөгч З-ээс худалдаж авсан бөгөөд тэрбээр хувийн дээд сургуулийн эдийн засгийн багш мэргэжилтэй 52 настай Д гэгчээс анх худалдан авсан болох нь тогтоогджээ.

Д багш 12-р анги төгсөж байгаа сурагчдад хувиараа давтлага өгдөг бөгөөд тухайн мэдээллийг “Шалгалтад иймэрхүү зүйл ирж болзошгүй” гэж худалдсан аж. Мөн Д багш ЭЕШ-ын бэлтгэл ажил болон шалгалтын комисст ажилладаггүй юм байна.

Холбоотой мэдээлэл:

ЭЕШ-ын материал гэж хууран мэхэлж байжээ

ЭЕШ-ын хариу задарч олон сурагчдыг хохироож буйг яах вэ, сайд аа!!!

"ЭЕШ-ын хариу бар кодоор тайлагдсан баримтыг дэлгэлээ"

ЭЕШ-ын хариу: Задарсан & Задраагүй

 

Хотод буун дуу гарлаа !!!

 

Монголын эрүүгийн ертөнцийхөн сүүлийн хэдэн жил ичээнээсээ гарч ил цагаан дураараа дургих боллоо. Тав хоногийн өмнө буюу 2016 оны 06-р сарын 17-ны өдөр нийсдэл хотод маань буун дуу гарлаа.

Туул голын эрэг дээр Б гэгч этгээд бусадтай архидан согтуурч яваад “Макаров" маркийн гap буугаар уусан архины шилээ буудаж тоглон улмаар ойр хавьд голын эргээр салхинд гарч байсан иргэд рүү 20 гаруй удаа буудаж танхайрсан байна.

Иргэдийн мэдээллээр ХУД-ийн цагдаагийнхан Б гэгч этгээдийг барьж шалгасан боловч архидан согтуурч, галт зэвсэг хэрэглэн танхайрсан этгээдийг эрүүлжүүлэх нь битгий хэл барьж, саатуулалгүй гаргаж явуулан, энэ мэдээллийг олон нийтээс нууцалсан байна. Дээрх нэр бүхий этгээд нь иргэд, бизнес эрхлэгчид, төрийн эрх бүхий хүмүүсийг олон удаа дарамтлан айлгасан, хүний эхнэр булаасан, хүчин, дээрмийн гэмт xэрэг үйлдэж шалгагдаж байсан боловч түүнд прокурор, шүүхийн байгууллага хариуцлага хүлээлгэдэггүй ажээ.

Өмнө нь Центрпоинтын хэрэг, Гүнтийн буудалцаан, баар, цэнгээний газар олон нийтийг сүрдүүлэн танхайрсан гэх мэт олон хэрэгт шалгагдаж явсан энэ этгээд зөвхөн цэрэг, цагдаагийн байгууллагын хэрэгцээнд ашиглагддаг байлдааны галт зэвсгийг хэрхэн олж авч биедээ хадгалж явсан нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна.

Энэ хэрэгт холбогдогчийн ах У.Б нь 2013 онд Улаанбаатар төмөр замын баруун талд байрлах авто зогсоолын газрыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, эрх бүхий этгээдийг айлган сүрдүүлэх замаар өөрийн болгосон нь илэрч, хэрэг үүсгэн шалгагдсан боловч удалгүй хэрэгсэхгүй болгосон байдаг. Бас Цонжинболдог буюу Женко Баттулгын эзэмшлийн амралтын газарт архидан согтуурсан үедээ Ланд-200 маркийн машин унаж танхайран, амарч зугаалж явсан иргэдийг дайрч гэмтэл учруулж, явган хүний шат, хашлагыг мөргөж гэмтээсэн хэргийг нь тухайн үед Цонжинболдогийн хамгаалалтын албаны ажилчид ярьж, гэрчилж байсан.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 

Эдийн засаг Үнэ буурлаа

 

 

Манай улсад ам.долларын ханш чангарахаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг бичигдээгүй хуультай. Тэгвэл үнэ буурлаа. Тодруулбал, өнгөрөгч сараас эхлэн баг багаар буурч байсан ам.доллар энэ сарын дунд үеэс 1980 руу уруудсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханш 1941 төгрөгтэй тэнцэв. Харин арилжааны банкууд 1931-1939-р авч, 1943-1951 төгрөгөөр зарж байна.

Хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн судалгаагаар мах, сүүний үнэ буурчээ. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 70 төгрөгөөр, хонины цул махны үнэ 50 төгрөгөөр тус тус буурсан байна. Үхрийн ястай 380 төгрөгөөр, үхрийн цул махны 367 төгрөгөөр хямадарчээ. Адууны ястай махны үнэ 175 төгрөгөөр буурсан бол ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 5,600 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Харин хүнсний ногооны үнэ өсөж, цаашид монгол ногооны үнэ тэнгэрт хадав төлөвтэй байна. Гурил, элсэн чихэр, тараг, шатахууны үнэ харьцангуй тогтвортой байгаа юм.

 

Спорт Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар олимпийн эрх хүртлээ

“РИО 2016” зуны олимпийн эрх олгох боксын төрлийн сүүлийн тэмцээн Азербайжаны Баку хотод үргэлжилж байна. Тэмцээнд Монголын дөрвөн боксчин өрсөлдсөнөөс 52 кг-д хүч үзсэн Х.Энх-Амар, 56 кг-д өрсөлдсөн Э.Цэндбаатар нар олимпийн эрхийн болзлыг хангалаа.

Оюутны "Универсиад" наадмын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин Хархүүгийн Энх-Амарын хувьд Тайландын Онгжунтаг 3:0-ээр ялсан бол Залуучуудын ААШТ-ий хүрэл медальт, “Химийн цом”-ын аварга, “Чехийн Гранпри” тэмцээний аварга Эрдэнэбатын Цэндбаатар Гватемала улсын Р.Донисыг 3:0-ээр ялж, олимпийн эрхээ авав.