Дэлхийн миссийн тэмцээнд орох орноо төлөөлөн оролцож олны хайр хүндлэлийг хүлээсэн мисс бол Т.Батцэцэг. Тэрбээр загварын тайзнаа өөрийнхөө байр суурийг хэдийнээ тунхагласан нэгэн байсан. Ажлын карьер нь дэлхийн миссийн тэмцээнд оролцсоноос нь хойш өсч яваа. Харин түүний хувийн амьдрал асуудалтай. Өмнө нь нэг их залуустай нэр холбогдож байгаагүй мисс бүсгүй маань сүүлийн үед Монголын толгой баячуудаас эхлээд нэр холбогдох болсон.

Хайрын романс учруулсан залуу нь өөр бүсгүйтэй байж олноос баахан оноогоо баллуулсан Т.Батцэцэг нам гүмхэн амьдарч буй гэсэн. Байсхийгээд хайр минь ирлээ, буцлаа гэж цахим найзууддаа дуулгадаг байсан бол өдгөө зөвхөн өөрийнхөө гоо үзэсгэлэнг илтгэсэн гэрэл зургаа постолж олон мянган лайк цуглуулсаар байгаа. Тэгвэл сайхан түүний багын гэрэл зураг олны хүртээл болов. Т.Батцэцэгийн үзэсгэлэн гоо зургийн байнга хардаг найзууд нь багын төрхийн хараад ихэд гайхаширч байгаа гэнэ шүү.