Болгарийн зүүн хойд нутагт байрлах Свестари тосгоны нутгаас маш эртний бөгөөд тун сонирхолтой олдвор олсон нь босоогоороо газарт булагдсан тэрэгтэй хоёр морины 2500 жилийн настай олдор олжээ. 

Энэхүү олдворыг Болгарын шинжлэх ухааны академийн археологийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд олсон бөгөөд мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар МЭ I зууны үеийн дээд язгууртны бунханы дэргэд байрлуулсан морьдыг зориудаар бэлдсэн нарийн хонгилд зогсоон хамт нутаглуулсан гэж үзэж байгаа юм. Тийм учраас эдгээр морьд босоогоороо ийнхүү газар булагдсан аж. 


Морьдыг олсон булшны дэргэдээс мөн нохой, цэрэг эрийн булш олсон бөгөөд эдгээр нь тухайн язгууртны хамааралтай байсан гэсэн дүгнэлт гаргажээ.