Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар шинэ хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх сурагчид буюу зургаан настнуудыг наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд бүртгэхээр болжээ.

Энэ жил таван настнуудыг бүртгэхгүй гэсэн бөгөөд 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэх аж

Сургуулийн өмнөх боловсролд 92900 хүүхэд хамрагдсанаас бэлтгэл бүлгийг 22292 хүүхэд төгссөн байна. Судалгаагаар 2016-2017 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх 6 насны 27629 хүүхэд байна гэх тооцоо гарчээ.

Etoim.mn