Дэлхийд алдартай "Алибаба" группыг үндэслэгч Хятадын тэрбумтан Жак Ма манай улсад айлчлаад байна. Түүнийг дэлхийд томоохонд тооцогдох бизнесмэн гэдгийг хүмүүс мэдэхээс түүний бага залуу нас тийм ч дардан өнгөрөөгүй гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Зөвхөн шалгарсан гоц сайн хүн л тэрбумтан агуу бизнесмэн болдог гэдэг ойлголтыг тэрээр эвдсэн нэгэн юм.

Учир нь тэрээр арван жилдээ маш муу сурдаг байснаас гадна их сургуульд орох шалгалтандаа 3 удаа унаж байжээ. Мөн "Алибаба" группыг үүсгэн байгуулахаас өмнө 30 ажлын уулзалтанд очсон ч бүгдээс нь татгалзсан хариу авч байсан байна. Түүнийг жижигхэн биетэй царай муутай учир хэн ч түүнийг дэлхийн хэмжээний тэрбумтан болно гэж төсөөлөөгүй харин ч түүнийг их сургуульд ч орж чадахгүй ажилгүй нэгэн болно гэдэгт ойр тойрныхон нь итгэлтэй байсан гэдэг.

Харин тэрээр хүн дуртай зүйлээ л өөрийн ажил болгож түүнийхээ төлөө тууштай явах юм бол хэн ч амжилтанд хүрч болдог гэдгийг нотлон харуулж яваа юм. Тэрээр Асёшюрү Дагвадорж аваргын урилгаар Монголд ирж буй гэнэ.

Түүний хэлсэн 10 сургаалиас:

- Алдаа хийхээс бүү ай. Алдаа болгон чамд үнэлж баршгүй хөрөнгө болж үлдэнэ.

- 20 нас хүртлээ маш сайн сурагч бай. Энэ насанд сурахаас өөр ажил байхгүй.

- 30 нас хүртлээ хэн нэгнийг дага. Хэрвээ том компанид ажиллавал ажил хийх арга барилд суралцана. Чи нэг том машины нэгээхэн хэсэг л болно. Харин жижиг компанид ажиллавал чи мөрөөдөлтэй, хийх бүтээх эрмэлзлэл, тэмүүлэлтэй болно. Маш ихийг сурна.

- 30 хүрэхээсээ өмнө ямар компанид ажиллахаасаа илүү ямар удирдагчийг дагах нь маш чухал асуудал. Сайн удирдагч чамд ихийг сургана.

- 30-40 насандаа өөрөөсөө “би өөрийнхөө төлөө ажиллах цаг болсон уу?” гэж асуу. Үнэхээр бизнесмэн болъё гэж бодож байвал.

- 40-50 насандаа өөрийн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрч ажилла. Олон юм руу ороод хэрэггүй, ингэхэд дэндүү оройтсон байх болно. Энэ насанд хэрхэн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрөх тухай бод.

- 50-60 насандаа зөвхөн залуу үеийнхний төлөө ажилла. Яагаад гэвэл тэр үед залуус чамаас илүү хийж, ажиллаж чаддаг байх болно. Тэдэнд хөрөнгө оруул.

- 60 наснаас хойш зөвхөн өөртөө санаа тавь. Наран шарлагийн газар хэвтэж байх нас.

- 25 насандаа санаа зоволгүйгээр хангалттай их алдаа хий. Унаад босоод, унаад босоод л бай. Зүгээр л зугаац.

www.Urlag.mn