UBS телевизийн сэтгүүлч Э.Уянга гэх бүсгүй анх "Хэцүү анги" киноны Сувдын дүрээр олны танил болсон нэгэн. Хөтлөгч залууг хайртаараа сонгож, баяруудыг ихээхэн халуухан тэмдэглэдэг байсан хосууд хамтдаа гадагшаа сурахаар явсан. Харин төд удалгүй хоёр тийшээ болж өдгөө ганц бие болцгоосон гэдэг. Тэгсэн хэдий ч хамтдаа нэг нэвтрүүлэг хөтөлж л байгаа яая гэхэв ажил юм хойно. Мянга муудсан ч найруулагчийн үгээр ажлаа л хийж яваа биз. Нам гүмхэн амьдарч байгаа хөтлөгч бүсгүй "Хамгийн сайн сайхан хүн болох хамгийн амархан! Фэйсбүүкээр нэг хүнээр өөрийгөө цөм магтуулахад л тэр нь зөнгөөрөө 1000 шэйр хийгдээд тэгээд л тэр ёстой гоё хүн. Хамгийн муу муухай хүн болох ч бас маш хялбархан. Мөн л фэйсбүүкээр өөрийнхөө хачин хөгийн бичлэгийг цацаад л тэр нь ядах юмгүй 1000 шэйр аваад л саяхан ухаантай юм, уужуу юм гэж байсан гарууд тэр дороо "зайлаа, хятадын эрлийз" гэх мэт үгсийг ядаж түвдэхгүй урсгана. Хэн болж хувирах чинь яагаад ийм амархан байгаагийн учир сошиалд ч байгаа юм биш. Сошиалаар дамжаад бид, тэд, чи, би өөрийн гэсэн ямар ч үзэл бодолгүй байгаа нь харагдаж байгаа юм. Тархигүй, толгойгүй, хийссэн хүмүүс" хэмээн ихээхэн бухимджээ.