2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 287 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 207 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 9 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 5, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Майхан уулын баруун хойд замд амины BenzG320 маркийн Н жолоочтой автомашин онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Н-н амь нас хохирсон.

СХД-ийн нутаг Москва хороолол 131-р байрны урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 6 настай, эрэгтэй М-г мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан.

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна. Эцэг эх асран хамгаалагч нар нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг нь хэрэглэж хэвшихийг анхааруулж байна. Ингэснээр та өөрийн хайртай үр хүүхдээ гарч болзошгүй осол, гэмтлээс урьдчтлан сэргийлж чадна.