АНУ-д олон тооны хаустай, энд тэнд оффшор данстай хэмээгдэж байсан ч тэр нь нотлогдоогүй гэх экс Ерөнхий сайд С.Баяр энэ хавар Монголд чимээгүйхэн ирсэн. Хүмүүс түүнийг хэлсэн амандаа хүрэлгүй их улс төрд дахин хөл тавих гэж байна хэмээн хардсан ч мань хүн “Би УИХ-ын сонгуулиар нэр дэвшихгүй, намаа дэмжиж ажиллана” гэхээс өөрийг хэлээгүй билээ.

Тэр цагаас эхлэн учир мэдэх хүмүүс С.Баярыг 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бэлт­­гэж байна гэж хардаж эхэлсэн юм. Түүний толгойд чухам ямар бодол эргэлдэж байгааг хэн ч мэдэхгүй нь ойлгомжтой. Ямар ч байсан С.Баяр саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын сонгуулийн штабыг удирдан намаа бахдам ялалт байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн нь нууц биш.

Шинээр байгуулагдах Засгийн газрын танхимыг бүр­дүү­лэх үеэр тус намын Удирдах зөвлөлийн зарим нэг гишүүд С.Баяр даргадаа талархал илэрхийлэхийн ял­дамд хувааж буй бялууныхаа томхон хэсгүүд болох Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны аль нэгийг толгойлохыг санал болгожээ. Цагтаа Ерөнхий сайдын ажлыг хийж явсан С.Баяр яамны сайд болж жиж­гэрэх­гүй гэдгээ тэдэнд эвтэйхэн ойлгуулсан сурагтай. Тэгэхээр мань хүн ирэх жилийн сонгуульдаа одооноос бэлтгэж байж мэдэх юм шүү.
Эх сурвалж www.wikimon.mn -