Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдож, ажлаа хүлээн авсан С.Батболд даргад "дайх үг" байна. Өмнөх хотын даргын эхлүүлсэн ажлын талаар бодит байдлыг өгүүлэхийг хүслээ.

Тодруулбал, Нийтийн тээврийн маршрутад нэн даруй өөрчлөлт хийх хэрэгтэй байгааг уламжилж байна. Энэ асуудлыг сөхөхийн учир нь өдгөө оюутан залуусын хичээл эхлэх гэж буй энэ цагт хурдан арга хэмжээ авмаар байгаа юм. Иргэд "автобусанд тулаан"-д оролцоод удаж буй билээ. Та юун "тулаан" гэж гайхаж мэднэ. Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүлийн шийдвэрээр нийтийн тээврийн иргэдэд үйлчлэх чиглэл өөрчлөгдсөнөөр энэхүү "тулаан" эхэлсэн.

Автобусны маршрутыг өөрчилж богино эргэлт хэмээх горимд шилжсэн гэсэн уриатай. Гэвч бодит амьдрал дээр богино маршрут биш бөгөөд иргэдийг чирэгдүүлж хүндрүүлсэн. Урин дулаан цаг байгаа болохоор нийтийн тээвэр цөөн зорчигчтой явж байгаа. Харин удахгүй чихэлдэж, шахалдаж, амьсгалах агааргүй болтлоо зорчигч пиг дүүрэн явна. Бороотой, цастай үед нийтийн тээврийг хүлээсээр сууж ч чадалгүй үлдэх нь олонтаа.

 

 

 

Богино гээд байгаа маршрут гэдгээс нь нэгэн жишээ татахад, "Таван шар-Офицер" чиглэлийн автобус хамгийн их эрэлттэй. Өөрөөр хэлбэл төв замаар явдаг нийтийн тээврийн ачаалал хэт их. Өглөө, оройдоо бүүр ч хүнд. Таван шарын эцсийн зогсоолоос Офицер руу хөдөлсөн автобус замынхаа дунд ч оролгүй хүн нь дүүрээд дундын бүуудлынхаа зорчигчдыг багтааж чаддаггүй. Монголчууд болсон хойно хээнэггүй зангаараа хэрэлдэж чихэлдсээр суучихна. Харин суусан хойно зүү орох ч зайгүй буух гэж бас л бөөн тулаан. Заримдаа ганц хоёр хүний зайтай байгаа ч жолооч нар нь олон хүн зогсож байгаа буудал дээрээ зогсохгүй шууд давхих нь их. Энэ дуундын буудалд, Саппора, Гуравдугаар эмнэлэг, 10-р хороолол, 25-р эмийн сан, ТБД андууд гэсэн автобусны буудлаас зорчигчид ихээхэн өртөж хөл дүүжлэх унаагүй болдог гэдгийг Хотын дарга та мэдэхгүй л байх. Тэгвэл экс хотын дарга мэдсэн ч мэдээгүй юм шиг "Шинэчлэл гэсэн" нэрээр тахалсаар ирсэн юм.

Зорчигчоо олон автобус ирж байгаа ч багтааж чадахгүй байгаа нь богино эргэлт мөн үү?

Одоо наймдугаар сарын дунд үеэс иргэд нийтийн тээвэрт сууна гэдэг зовлон болно. Энэ байдал өвлийн дүн хүйтнээр ч давтагдана. Хуучин хотын төвийн автобус ийм ачаалалд орж байгаагүй. Хүн ихтэй, цас, бороотой байсан ч багтаж шингэхээ байтлаа чихэлдэж, шахалдаж, амьсгалах агааргүй болтлоо иргэд зүдэрч байгаагүй юм шүү. Ахмад настан, бие муутай хүн, жирэмсэн, хүүхэдтэй хүмүүс нийтийн тээврийг сонгох нь зөв алхам биш болоод байгаа. Гэсэн хэдий ч тэд хувийн машингүй юм чинь юугаараа явах билээ. Нийтийн тээврээр хотын ихэнхи иргэд үйлчлүүлдэг тоо судалгааг экс дарга гаргасан.

Ганцхан автобусны чиглэлийн жишээг татахад ийм байна. Хотын төвөөс бусад чиглэлийн автобуснууд зорчигч багатай явдаг гэдгийг энд бас дурдах нь зүйн хэрэг. Гэхдээ автобуснууд нь их хүлээлгэдэг юм.

 

 

Холбоотой мэдээ:

Автобусны маршрутыг хэвэнд нь оруулсан даргад хайр зарлах уу

Иргэдийн буруу юу? Хотын дарга аа

Автобус нь дахь тулаанд "Хотын дарга аа дуудья"

Хотын дарга аа! иргэд өвлийн хүйтнээр "хөл дүүжлэх унаагүй боллоо"

Нисдэг авс "нийтийн тээвэр" болсон нь

Дэн хүйтнээр иргэд автобус хүлээсээр л...

500 төгрөг & Бухимдал