Өнөөдөр 2016 оны 8 дугаар сарын 23. Мягмар гараг

Намрын тэргүүн улаан бичин сарын Зургаан цагаан мэнгэтэй Улаагчин үхэр өдөр.Ангараг гараг

Үс засуулбал: Өлсөж ундаасна

Малын үс ноос авахад: Үр төл арвижна.

Суудал: Шороо

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Од: Шийдэм Наран ургах, шингэх: 06:01 - 19:51

Өдрийн өнгө: Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Халуун эгэх улирал 1 цаг 36 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.