Сургуулийн өмнөх боловсролын насны хүн амын тоо сүүлийн жилүүдэд тогтвортойгоор нэмэгдэж байна. Сургуулийн өмнөх боловсролын насны хүүхэд 2012 онд 233 291 байсан бол 2016 оны байдлаар 305 744 болж 76,3 хувь буюу 72 453 хүүхдээр нэмэгдсэн байна.

Өмнөх онтой харьцуулахад сургуулийн өмнөх боловсролын насны хүүхэд 18.1 хувь буюу 12227 хүүхдээр нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтийг харин төр засаг гүйцэхгүй байгаа нь нууц биш. Энэ жил гэхэд цэцэрлэгийн насны 288 мянган хүүхэд бий гэсэн судалгаа байгаа. Тэдний 40 хувь нь гэртээ үлдэнэ. Тэгвэл жилийн жилд асуудал үүсгэдэг цэцэрлэгийн хүрэлцээний талаар албаны эх сурвалжаас авсан тоон мэдээллийг хүргэе.

Цэцэрлэгийн Монгол Улсын хэмжээчд 2015-2016 оны хичээлийн жилд нийт 1288 хүүхдийн цэцэрлэг ажилласан. Үүнээс төрийн өмчийн 826 цэцэрлэг, хувийн 462 цэцэрлэг ажиллаж байгаа нь өмнөх оноос 117 цэцэрлэг нэмэгдсэн үзүүлэлт юм. Нэмэгдсэн 11 цэцэрлэгийн 49 нь төрийн 68 нь хувийн хэвшлийн цэцэрлэг аж.

 

Нийт цэцэрлэгийн 43.8 хувь Нийслэл Улаанбаатар хотод байгаа бөгөөд өмнөх оноос 1.6 пунктээр өссөн байна. Өнгөрсөн хичээлийн жилд өмнөх онтой харьцуулахад төрийн өмчийн цэцэрлэг 49, хувийн өмчийн цэцэрлэг 46-аар нэмэгдсэн.

2015-2016 оны хичээлийн жилийн байдлаар сургуулийн өмнөх боловсролд 225 388 хүүхэд хамрагдсанаас 89.5 хувь болох 201 834 хүүхэд цэцэрлэгт, 10.5 хувь болох 23 554 хүүхэд хувилбарт сургалтын үйлчилгээнд хамрагдсан байна.

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан нийт хүүхдийн 31 977 буюу 14.2 хувь нь малчдын хүүхэд байна. Мөн 1 369 буюу 0.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, 1 668 буюу 0.6 хувь нь халамж эдэлдэг. 121 буюу 0.1 хувь нь бүтэн өнчин хүүхэд байна.

Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг жилээс жилд тогтвортой нэмэгдүүлж байгаа. Сургуулийн өмнөх болосролд 2012 онд 180 969 хүүхэд хамруулж байсан бол 2016 оны байдлаар 225388 хүүхдийг хамруулж үйлчилгээний хүчин чадлыг 44 419 хүүхдээр нэмэгдүүлсэн.

2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 2012 онтой харьцуулахад 61317 хүүхэд буюу 33.9 хувиар, 2015 омтой харьцуулахад 7,5 хувь буюу 16989 хүүхдээр нэмэгдүүлэх гэнэ. Тухайлбал,

  • 2016 онд ашглалтад орох 3350 орны хүчин чадалтай 21 цэцэрлэгийн барилгыг аль болохоор хичээлийн жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулах, ашиглалтад орох хугацааг наашлуулах талаар холбогдох эохицуулалт, дэмжлэгийг эохион байгуулах.
  • 2016 онд ашиглалтад орох цэцэрлэг-сургуулийн цогцолбор тус бүрт цэцэрлэгийн 1 бүлгийг нэмж байгуулах, хүчин чадлыг нийт 400 ороор нэмэгдүүлэх,
  • Ашиглалтгүй, сул суудалтай ажиллаж байгаа төрийн бус өмчийн 57 цэцэрлэгт 187 бүлгийг нээж, нийслэлийн цэцэрлэгийн хүчин чадлыг 2134 ороор нэмэгдүүлэх боломжийг судалж, холбогдох арга хэмжээг эохион байгуулах
  • Шииээр сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 2225 хүүхдийн хүчин чадалтай 44 төрийн бус өмчийн цэцэрлэгт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлүүлэхэд нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх,
  • Цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн иргэн, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, шинжээчдийн дүгнэлт гаргах, барилгын нөхцөл нь хуүхдийн эрүүл, эюулгүй байдлын шаардлага хангасаи нөхцөлд сургалт эрхлэх зөвшөөрлийг нөхцөлтэй олгох ажлыг шуурхай зохион байгуулж, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.

 

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүчин чадал 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд 11.8 хувиар буюу 11252 ороор, хөдөө орон нутагг 4.3 хувиар буюу 5646 ороор нэмэгдэнэ. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 79.2 хувь /242286/, нийслэлд 73.1 хувь /106717/, хөдөөд 84.8 хувь /135569/ болно. 2016-2017 хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд шинээр 62679 хүүхэд элсэхээс Улаанбаатар хотод 27579, хөдөөд 35100 хүүхэд эслэх урьдчилсан тооцоо байна.

Улсын хэмжээнд 2016 он болон он дамжин баригдах 10 405 орны хүчин чадалтай 105 цэцэрлэг, 7800 ор 14040 суудал бүхий цэцэрлэг бага сургуулийн 78 цогцолборын барилга угсралтын төсөл арга хэмжээ хэрэгжинэ.

Улсын хэмжээнд 2016 ондоо багтааж нийт 5245 орны хүчин чадалтай 39 цэцэрлэг 500 ор 900 суудлын хүчин чадалтай 5 цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор ашиглалтад орно.

Улаанбаатар хотод 2016 онд 3350 ор бүхий 21 цэцэрлэг, 500 хүүхдийн ор 900 хүүхдийн суудал бүхий цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор 5 ашиглалтад орно. Үүний үр дүнд нийслэлд цэцэрлэгийн орны тоог 3850-иар нэмэгдэх юм.

 

Харин цэцэрлэгийн хүрэлцээний асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат: 2017 оноос оффисын зориулалтаар баригдах барилгуудад хүүхдийн цэцэрлэгтэй байх шинэ стандарт мөрдүүлнэ. Эдийн засгийн хүндрэлтэй гэх атлаа өнөөдөр 200 хүүхдийн цэцэрлэгийг 200 тэрбум төгрөгөөр барьж байна. Тэгэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Гадаад харилцаа, Уул уурхайн зэрэг яамд яамныхаа барилгаас чөлөөлөлт хийж тус бүр 70-80 хүүхдийн цэцэрлэг байгуулж байна. 100 сая төгрөгөөр ийм ажил хийх боломж байна. Энд жирийн ажилчдын, жирийн иргэдийн хүүхдүүд хамрагдана. Аймаг, орон нутагт ийм ажил зохион байгуулах нь зүйтэй гэдгийг хэлж байсан.