2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 336 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 254 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БГД-ийн нутаг Туулын 10-р гудамжинд улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь хашааныхаа гадна ганцаараа зогсож байсан 1,4 настай Б-г мөргөж гэмтээгээд орхин явжээ. Мөн, БЗД-ийн нутаг Дарь-эхийн дунд буудлын замд H.Sonata-5 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 10 настай, эмэгтэй О-г мөргөж гэмтээсэн.

Хөдөө орон нутагт: Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Улаанбаатар хотоос Багахангай явах чиглэлийн 65 дахь км-т T.Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 51 настай Х-н амь нас хохирч, 3 хүн гэмтсэн байна.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүр анхаарал болгоомжтой байхыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.