Сайн байцгаана уу. Би гуч нилээн гарсан дөч рүү дөхсөн бүсгүй байна.. Одоо болтол гэрлэж амжаагүй л байна. Ямар их ганцаардаж байнаа.

Үе тэнгийнхэн гээд миний бүх найз нар бүгдээрээ гэр бүл , үр хүүхэдтэй болоод сайхан л амьдарч байна. Өдий болтол юу хийж явсан юм гээд хүн болгон л асуух юм. Хэлэх үг ч олдохгүй хэцүү л юм. Хүнийг сайнаасаа илүү муугаар бодож төсөөлөх байх л даа. Ажил гэр гэж явсаар ...... Таалагдсан нэг нь гэр бүлтэй мөн хүний гуравдагч болохыг хүссэнгүй. Дүү залуучууд болохоор өөр сонирхолтой юмаа. Ахимаг нь илүү харж билүү долоох гээд...... Ингээд хэлэхээр их өндөр шаардлага тавьдаг гэж бодох байхдаа. Жирийн энгийн л бүсгүй цаг нь болоогүй юм болов уу гээд бодохоор арай л дэндүү оройтжээ. Өөрийн эрхгүй цаг хугацаа хүнийг хашир болгочих юмдаа. Баян тарган , хөрөнгө мөнгөтэй хүн хайсангүй. Хүн сэтгэлийн амьтан учраас бие биенийгээ дэмжээд хайрлавал... Болж өгвөл өөрийгөө завгүй байлгахыг хичээж байна даа. Жаахан завтай болохоор сэтгэл сонин болчих юм. Хаашаа ч явсан ганцаараа......... Хүнийг гадна талаас дүгнэхээс илүү дотоод сэтгэлийг ойлгоосой гэж боддог. Та бүхнийг үзэл бодлоосоо хуваалцан сэтгэлийн дэм хайрлана гэдэгт найдаж байна.