Сүүлийн үед уран бүтээлээрээ олны анхаарлыг ихээхэн татаж буй дуучин бол Хүрэлээ.

Уран бүтээлээ чанартай бүтээхийг зорьдог тэрбээр нэгэн залуу гэр бүлд хуримын гэнэтийн бэлэг барьж буйтай таарсан юм.

Тодруулбал, Монгол улсынхаа өрх айлын тоог нэгээр нэмэгдүүлж, гал голомтоо бадрааж буй залуу хосуудад ая, дуугаа өргөн баяр дээр баяр нэмсэн юм. Хүрэлээ хосууддаа аз жаргал, баяр баясалыг бэлэглэхийг зорьсон гэнэ шүү. Ийнхүү сайн үйлсийг бүтээсэн түүний уран бүтээлд нь амжилт хүсье.

Дашрамд дуулгахад, Хурим, найрын үеэр их эрэлттэй байдаг гэнэ шүү. Учир нь түүний дуулсан "Миний дурласан бүсгүй" дууг сүйт бүсгүйдээ зориулж дуулуулах захиалга ихээхэн ирдэг ажээ.