УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 6-8 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд төвийн аймгуудын хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Хугацааны эхээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан , өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна