Өчигдөр иргэн М /эм, 47 настай/ согтуурсан үедээ цонхоор буух гэж байгаад унаж гэмтжээ. Тодруулбал СХД-15 хороонд суух М /эм.47н/ нь согтуурсан үедээ 3-н давхрын цонхоор буух гэж байгаад унаж гэмтсэн байна. Энэ тухай дуудлага цагдаа болон ЯТТ-д ирсэн бөгөөд түүнд эмнэлэгийн тусламж үзүүлсэн байна. Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс шалгаж байгаа аж.