Манай эхнэр нээх сонин хөндий болчихлоо. Янз бүрээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх юм. Хайртай гэж бичнэ... зураг дүрс эвлүүлж явуулна... дуу дуулж, шүлэг хүртэл бичиж явуулаад байхад ККК гэсэн үсэгнүүд өрчихөөд л за за завгүй байна, ажил ихтэй байна гэх юм.

Үүнийг яах вэ. Манай эхнэр солонгос яваад нэг жил болж байна л даа. Дунд нь нэг удаа ирээд 10 хоночихоод явсан. Би эхнэрээ хэзээ ч хардахгүй, түүний тухай буруу зүйл бодохгүйг хичээдэг. Мөн итгэдэг. Гэвч хол байгаа болоод ч тэр үү, зарим хүмүүсийн “Солонгос улсад ганц бие бүсгүйг зүгээр явуулдаггүй юм даа” гэдэг хорон үгс миний бухимдлыг төрүүлээд байх юм. Тэгээд бухимдахгүй гэсэндээ эхнэр рүүгээ чатаар янз бүрээр л хайртай гэдгээ илэрхийлэх боловч хариу нь их урамгүй. Уг нь оройдоо дүрсээ хараад ярьчихдаг байсан юм. Гэвч сүүлийн үед хийж буй ажил нь их л хүнд байгаа бололтой.

Өглөө босч ирээд л миний мессежийг уншчихаад “ядраад унтчихсан байна. За хичээлдээ явлаа” гэхээс өөр хариу өгөхгүй юм. Би буруу зүйл бодохгүйг их хичээж байгаа. Гэхдээ урам хугарчихаад байх юм. Яах вэ.