Хүүхдээ хэдий чинээ эрт мөнгөний ойлголттой болгоно тэдий чинээ эрт биеэ дааж эхэлдэг байна.

Тэгэхгүй бол 30 нас хүртлээ гэрээсээ явахгүй, чиний хүзүүн дээр суугаастай байх гэнэ. Өнгөрсөөн гэж бодож байна уу? Хүүхдийг мөнгөтэй танилцуулах товч программыг уншиж аваад заагаад байж дээ.

1). 3-5 насны хүүхдэд түрийвчэнд мөнгө ургаад байдаггүй юм, чи ажил хийгээд, картруу цалин ороод, картнаасаа бэлэн мөнгө гаргаад, тэр мөнгөөрөө чухал хэрэгтэй юм авдаг юм гэж тайлбарлана. Мөнгө бол ийм байдаг, карт гэж юм энэ гээд үзүүлэх хэрэгтэй. Илүү гарсан бага дэвсгэртийг хамт хадгалах хайрцаг хийгээд: үүнийгээ чи хадгал гэж зааж өгөх нь байна. Хадгаламж гэж ийм юм байдаг гэж ойлгоно. Түүгээрээ сарын эцэст нэг чихэр бохь өөрөө аваг. Зардал гэж энэ гэж ойлгоно.

2). 6-8 насны хүүхдэд карманы мөнгө өгч эхэлнэ. Долоо хоног бүр 600 төгрөг насных нь тоогоор үржүлээд өгөх юм. жишээ нь 600 х 7 нас = 4200төг 7 хоног бүр өгөх нь байнө шүү. Юунд үрэх гэж байгааг нь сонирхож болно, гэхдээ битгий чанга хянаарай. Хүүхэд өөрөө бага мөнгөн дээр алдаа оноогоо ойлгож эхэлдэг үе. Ухамсарлана, гэмшинэ, баясна.

3). 9-11 насны хүүхдэд, 800 төг - 1000 төг насных нь тоогоор үржүүлээд өгөөрэй. Одооноос хүүхэд бол бараг хадгалж байгаад нийлүүлэн арай гоё том юм авахыг хичээдэг. Мөн энэ үеээс эхлэн банкны хүү, үнэт цаас, арилжаа наймаа гэж юу болохыг ойлгуулж ярьж өгч бай. Хамгийн сайн ойлгох үе нь.

4). 11- 15 насны хүүхдэд 800 төг хэвээрээ ногдохоос гадна Бичил Ажил гэсэн нэмэгдэл өгч байх хэрэгтэй. Гэрийн ердийн ажлыг тооцохгүйгээр жишээлбэл зуслангийн хашаа цэвэрлэх, төмс хураах, гуталнууд тослож тавих гээд урамшуулах ажлууд хийж болно. Түүнийг нь өөрөө үнэлээд өгч байгаарай. Гэхдээ Бичил ажил гэж хайрцаг хийгээд түүнд дотор чи хийж болох ажлуудыг үнэтэй нь бичээд үлдээнэ. Хүүхэд сонирхвол шилж аваад хийнэ, хийхгүй ч байж болно. Албадах хэрэггүй.

5). 15 наснаас дээш хүүхэд бараг л биеээ даасан байдалд орох хэрэгтэй. Мэдээж карманы мөнгө нь байх хэрэгтэй. Бичил ажлын боломжууд байх хэрэгтэй шүү. Энэ нь өөрийнхөө зардлыг хянаж, орлогоо олох, нэмэгдүүлэх эрмэлзэлтэй болсон байх ёстой.

За ингээд амжилт хүсье, хүүхдээ эртнээс нь мөнгөний харилцаанд сургаж амьдралд хөлөө тавихад нь бэлдэцгээе.

Эх сурвалж: Men's Health сэтгүүлээс Н.Алимаа орчуулав.