Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатарыг өдгөө танихгүй хүн ховор. Залуус "Драмын дөрөв"-ийн нэг Пара гэхээр бүүр ч сайн танина. Миний сайхан эх орон”, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Тэнгэрийн хүү”, “Шөнө амталсан нулимс”, “Цэцэрлэгт учирсан хоёр” мелодрам жүжиг, “Бооцоо”, “Надаар тоглосон хайр”, “Нүцгэн дурлал”,”Нууц амраг чинь болоё”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм”, “Би ч гэсэн жаргамаар байна” “Танихгүй эмэгтэйн захидал”, "Ромео жульетта" зэрэг уран бүтээлүүдэд найруулагчаар ажилласан авьяаслаг нэгэн.

Тэрбээр өнөөдөр Монголын залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойгоор "Шилдэг залуу удирдагч" одонгоор шагнуулжээ. Нийт монголынхоо залуучууддаа баярын мэнд хүргэе. Улс орноо хайрлаж, хөгжүүлэх эрхэм үүргийг нэр төртэй биелүүлэх нь бидний туйлын зорилго, залуус минь эрч хүчтэй урагшаа хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

О.Ариун