Энэ сарын 25-нд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгджээ. Үүнээс нэг хүн амиа алдаж, 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

Тухайлбал, Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Ухаадай толгой гэдэг газар шороон замд Мустанг-5 маркийн М жолоочтой мотоцикль онхолдож, жолооч 28 настай М-н амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа хэмээн замын цагдаагийн газраас мэдээлэв.